Хөшөөтийн уурхайн тээвэрлэлт сэргэж байна
Хөшөөтийн уурхайн тээвэрлэлтийг Ховд аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд гүйцэтгэдэг бөгөөд МоЭнКо ХХК-ийнн зүгээс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалсан нь багагүй дуулиан дэгдээгээд байсан билээ. Тэгвэл тээвэрлэлтийн үйл явц одоо ямар байгаа талаар МоЭнКо ХХК-ийн Тээвэрлэлт хариуцсан менежер Г.Ариунболдоос бид дараахь тодруулгыг авлаа.
Танай компани одоогоор хэдэн тээврийн компанитай нүүрс тээвэрлэлтийн гэрээ байгуулаад байна вэ?
Тээврийн гэрээ нь цуцлагдсан компаниуд одоо бүгд гэрээ байгуулж чадсан уу?
Өнгөрсөн оны сүүлээр гэрээт тээврийн компаниудын зүгээс тээврийн хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Манай компанийн хувьд тээврийн хөлсийг боломжоороо уян хатан зохицуулж ирсэн. Тухайн үед мөн тавьсан хүсэлтийг нь хүлээн авч тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Гэвч нөгөө талаас харьцангуй өндөр үнэ тулгаж тээвэрлэлтийг зогсоосон нь гэрээ цуцлах үндэслэл болсон юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард гэрээний талууд харилцан ойлголцолд хүрснээр тээвэрлэлтийн гэрээг үе шаттайгаар сэргээж, 27 компанитай бүгдтэй нь эргэж гэрээ байгуулсан байгаа. МоЭнКо компани Зам тээврийн яамнаас баталсан жишиг үнийг баримтлахгүй байна гэдэг шүүмжлэл яригддаг. Жишиг үнээр нь тээврийн хөлсийг тогтоох боломжтой юу?
Тээврийн үнэ хөлсийг талууд иргэний гэрээ, хэлцлийн хүрээнд харилцан тохиролцож тогтоодог. Зам тээврийн яамнаас баталсан жишиг тариф нь гэрээний талууд заавал дагаж мөрдөх үнэ гэж ойлгож болохгүй юм. Манай улсад өнөөдөр нэг ч компани ийм жишгээр үнэ тогтоох эдийн засгийн боломж хараахан байхгүй байна. Бодит практикт гэрээний талууд гэрээний үнийг тогтоохдоо олон хүчин зүйлүүдийг харгалзаж тогтоодог. Жишээ нь үйл ажиллагааны тасралтгүй байдал, санхүүгийн боломж чадавхи, тухайн тээвэрлэгчид үзүүлж буй хөнгөлөлт чөлөөлөлт, түлш шатахуун болон бусад зардал гэх зэргийг харгалздаг. Жишиг тариф нь талуудад зөвлөмж болгож буй үнэ байдаг тул энэ талаар хаа хаанаа зөв ойлголттой байх нь чухал юм. Таван толгойн тээврийн үнийг тооцоолход тонн нь 80 юань гэсэн үнээр тээврийн үнээ ЭТТ болон ЗГ тай тохиролцсон байдаг. Энэ үнэ нь дунджаар тонн/км тутамд 160 төгрөг байгаа нь жишиг үнээс болон манай компанийн үнээс бага байгааг харуулж байна.
Одоогоор нүүрс тээвэрлэлтийн явц байдал ямар байна? Өдөрт хэдэн машин хил гарч байгаа вэ?
Өнгөрсөн онд Ковид цар тахлын улмаас нүүрсний экспорт 4 сар гаруйн хугацаанд зогссоноос нилээд хүндрэл үүссэн. Экспорт 6 сард сэргэснээс хойш 7,8-р саруудад харьцангуй сайн байсан бол 2020 оны сүүлч болон энэ оны эхээр хилээр гарах машины тоо эрс цөөрч дунджаар 20 гаруйхан машин гарч байсан бол 3-р сард энэ тоо бага багаар нэмэгдсээр өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 90 гаруй машин хилээр гарч байна. Энэ тоо сүүлийн хэдэн өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа ойрын хугацаанд хэвийн гольдролдоо орох болов уу гэсэн найдварыг төрүүлж байна.
Төслийн хэмжээнд нийт хичнээн тээврийн хэрэгслэл тээвэрлэлтэнд оролцож байна?
Эдгээр нь бүгд Ховд аймгийн тээврийн компанийн машинууд байдаг уу?
Анх манай компани Улаанбаатар хотоос 2 том тээврийн компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулж байсан. Тухайн үед Ховд аймгийн тээврийн байгууллагуудын хүчин чадал хангалтгүй, хот хооронд цөөн тооны тээврийн хэрэгслэл тээвэрлэлт гүйцэтгэдэг байсан. 2014 оноос эхлэн манай компани нүүрсний тээвэрт зөвхөн орон нутгийн тээврийн компаниудыг дэмжиж оролцуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу хамгийн анх байгуулагдсан 5 тээврийн компанид өөрийн өмчлөлийн 75 тээврийн хэрэгслэлийг тэнцүү хуваан түрээсээр эзэмшүүлснээр орон нутгийн ачаа тээврийн хөгжилд шинэ гарц, боломжийг нээж өгсөн юм. Үүнээс хойш орон нутгийн нүүрс тээврийн компаниудын тоо тогтмол нэмэгдэж, одоо нийт 27 компанийн 741 тээврийн хэрэгслэл бүртгэлтэй байна. Тээврийн компаниудын эдийн засгийн нөхцөл байдал ч сайжирч, зарим нь 2-3 компани болон өсөн дэвжсэн байдаг. Өөрөөр хэлвэл, эдгээр тээврийн компаниуд болон тээврийн хэрэгслэлүүд нь бүгд Ховд аймагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслэл гэж ойлгож болно.
Эм И Си Транс ХХК нь танай охин компани гэсэн мэдээлэл байна?
Тиймээ. МоЭнКо ХХК-ийн охин компани хэлбэрээр 2018 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 28 тээврийн хэрэгслэлтэй. Энэ нь манай тээвэрлэлтэнд оролцож буй нийт тээврийн хэрэгслэлийн дөнгөж 3,7 хувийг бүрдүүлдэг. Манай уул уурхайн зарим томоохон компаниуд нүүрс тээвэрлэлтийг зөвхөн өөрийн охин компаниар гүйцэтгүүлж байгаа. Харин манай компанийн тухайд бол аль болох орон нутгийн тээврийн компаниудаар тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхийг зорьж байгаа. Эм И Си Транс ч мөн адил Ховд аймагт бүртгэлтэй татвар төлөгч орон нутгийн компани бөгөөд тээвэрлэлтийг 100 хувь орон нутгийн жолооч нар гүйцэтгэдэг.
Тээврийн компанийг байгуулах болсон шалтгааныг тодруулах боломжтой юу?
Ер нь аль ч компани өөрийн эрхлэх бизнес болон хөрөнгө оруулах хэлбэрээ чөлөөтэй сонгодог. Энэ компанийг байгуулах болсон үндсэн 2 шалтгаан байсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдэд манай тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дотоод гадаад маш их хүчин зүйлүүд нөлөөлж, багагүй хүндрэл чирэгдэл учирдаг байсан. Орон нутгийн тээврийн компаниудын зүгээс ч их гомдол хүсэлт ирж байсан. Үүнтэй холбогдуулаад тээврийн компаниудад учирч буй хүндрэл бэрхшээлийг өөрийн охин компани байгуулах замаар бодитоор ойлгож мэдрэх, ингэснээр тээвэр зохион байгуулалтыг сайжруулах зорилго байсан. Хоёр дахь гол шалтгаан бол тээврийн хэрэгслэлүүдийн тоо хангалтгүй байдаг байсантай холбоотой. Өнгөрсөн хугацаанд бид маш олон удаа энэ талаар тээврийн компаниудад бичиг, шаардлага хүргүүлж тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг шаарддаг байсан, зарим үед тээврийн хэрэгслэлүүд нь байдаг ч ажилд гардаггүй, эсвэл өөр тийшээ тээвэрлэлтэнд оролцохоор дуртай үедээ орхиж явдаг гэх зэрэг бэрхшээлүүд гардаг байсан.
Танай компани орон нутагт жолооч бэлтгэх хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж ойлгосон. Энэ талаар тодруулж тайлбарлана уу.
Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2019 онд тээврийн жолооч бэлтгэх зорилгоор 100 жолоочийг Е ангиллын болон мэргэшсэн жолооны сургалтанд өөрийн зардлаар сургах хөтөлбөр зарласан. Гэвч 72 жолооч хүсэлт ирүүлсний дагуу тэдгээрийг мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох сургалтанд хамруулж, зохих шалгалтанд тэнцсэн жолооч нарыг ажлын байраар хангах арга хэмжээ авсан. 2021 онд энэхүү сайн дурын хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж, сургалтыг чанартай зохион байгуулах орон нутгийн жолооны курсуудыг судалж байна. Удахгүй сургалтууд эхлэх байх.
Мэргэшсэн жолооч болсноор бүгд ажлын байраар хангагдах боломж бий юу?
Боломжийг бий болгохын тулд л ийм сургалт зохион байгуулж байгаа. Сургалтанд хамрагдсанаар нэг ч гэсэн хүн мэргэжилтэй, ажилтай орлоготой байлгах боломжийг бий болгож байгаа юм. Өнөөдөр Ховд аймагт өчнөөн олон залуучуудад ажлын байр шаардлагатай байгаа, ялангуяа цар тахлын үед ажилтай нэгэн ч ажилгүй болох эрсдэл өндөр болж байна. Манай хөтөлбөрт хамрагдах жолооч нар мэргэшсэн жолооч болсноор Хөшөөтийн уурхайд тээвэрлэлт хийж буй аль ч компанид орж ажиллах, түүнчлэн өөр чиглэлийн ачаа тээвэрлэлтэнд ч оролцох боломж нээгдэнэ.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Танд ч бас амжилт хүсье.
Эх сурвалж: Ховдын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0)