Халдварын тохиолдол 7-оор нэмэгдэж 85 болсон байна
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 06-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт 318 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын тохиолдол 7-оор нэмэгдэж 85 болсон байна. Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай,халдвар авсан 1 хүний гэр бүлийн 5 хүн /тусгаарлалтад байсан/, Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч, тусгаарлалтад байсан 1 хүн, сайн дурын шинжилгээнд хамрагдсан “Эсба-80” айлын саарал орон сууцанд оршин суугч 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад 11 иргэнийг Хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”- т зөөвөрлөн эмчилж байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.04.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 68 иргэн тусгаарлан ажиглах байранд, 324 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)