Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна
БОЭТ-ийн вируслогийн салбар лаборатори 24 цагийн хугацаанд 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 875 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол 6-аар нэмэгдэж 91 болсон байна. Тодруулбал, Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1 дүгээр хавьтлын буюу ажиглалтад авсан иргэдээс илэрсэн байна.
Шинээр ямар нэгэн голомт гараагүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг-1”, “Тусгаарлах эмнэлэг-2”-т нийт 91 хүн эмчлүүлж байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.04.07-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 85 тусгаарлан ажиглах байранд, 310 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Ойрын буюу 1 дүгээр хавьтлын 915 иргэн бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)