Аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Хариуцлагатай байя хамтдаа сэргийлье” аяныг 2 дахь удаагаа зохион байгуулж байна
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулж, Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олгосон билээ. Энэхүү аяныг дэмжиж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв зэрэг байгууллагууд идэвхтэй оролцсон.
Ховд аймагт Короновирус (Ковид-19) цар тахал гарч нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ цаг үед “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг дахин үргэлжлүүлж, энэ удаад Жаргалант сумын түлшний болон хүнсний хомсдолд орж болзошгүй 100 гаруй өрхөд аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод нөөц бололцоонд түшиглэж, түлшний мод, хүнсний ногооны багц, амны хаалт зэргийг хүргэж ажиллалаа. Мөн тус аяныг дэмжиж Улаанбаатар хот дахь Ховд аймаг дахь залуучуудын холбоо, баптист сүм маск эд материалын дэмжлэг үзүүлсэн байна.
Энэхүү аяныг цааш үргэлжлүүлж, зорилтот бүлгийн айл өрх, иргэдэд чиглэсэн эд материал, хөрөнгө санхүү, хүн хүчний дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Ховд аймгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, нийт иргэдэд УРИАЛЖ байна.
Бэлтгэсэн: Г. Буянт

Сэтгэгдэл ( 0)