“Ковид-19”-ийн халдвар авсан нийт иргэдийн 45 хувь нь эдгэрлээ

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 15-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.16/ байдлаар нийт 156 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан 3 иргэнээс, буяны ажилд оролцсон /гэрийн тусгаарлалтад байсан/ 1 иргэнээс халдвар илэрчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.16/ байдлаар 86 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс 3 өвчтөний биеийн байдал хүнд, 7 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдээс өчигдрийн /2021.04.15/ байдлаар 70 хүн эмнэлгээс гарч халдвар авсан нийт иргэдийн 45 хувь нь эдгэрлээ. Өнөөдөр /2021.04.16/ эмчийн үзлэг хийж 13 иргэнийг эмнэлгээс гаргана гэсэн урьдчилсан мэдээ байна.

Өнөөдрийн /2021.04.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 584 иргэн тусгаарлагдсан бол нийт 645 иргэн гэрийн ажиглалтад байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ-ын пэйсбүүк пэйж хуудас




Сэтгэгдэл ( 0)