Гэр хорооллын өрхүүдэд үнэгүй нүүрс олгож эхэллээ

  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Жаргалант сумын гэр хорооллын 5200 өрхөд нүүрс хүргэх ажлыг Аймгийн ЗДТГ, Жаргалант сумын онцгой комисс шуурхай шийдвэрлэн ажилласнаар 2021.04.19-ны өдрөөс эхлэн эхний ээлжинд 175 тонн нүүрс буугаад байна. Хөшөөтийн уурхайгаас тээвэрлэгдэн ирсэн нүүрсийг 40 кг савлан айл өрхүүдийн хашаанд нь хүргэн ажиллах тусгай зөвшөөрөл бүхий түгээлт хийгдэх юм. Нүүрс түгээлтийн ажлыг 4 хоногийн хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг Жаргалант сумын онцгой комиссоос мэдэгдлээ.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)