“Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 190-д хүрч эдгэрэлт 94 боллоо

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 19-ний 08:00 цагаас 04 дүгээр сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 338 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 190 нийт боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр “ROYAL” зочид буудалд байсан 6 иргэнээс давтан шинжилгээгээр, гэрийн тусгаарлалтад байсан 3 иргэнээс мөн давтан шинжилгээгээр, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн 1 жолоочоос тус тус халдвар илэрсэн байна.
Шинээр халдварын ямар нэгэн голомт гараагүй. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.20/ байдлаар 90 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-4, хүндэвтэр-4, бусад нь хөнгөн байна. Сүүлд батлагдсан халдвартай иргэдээс 6-г нь өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэж байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 94 нь эдгэрч гэртээ гараад байна. Өнөөдрийн /2021.04.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 813 иргэн байгаа бол 154 иргэн тусгаарлан ажиглах байранд, 580 иргэн гэрийн тусгаарлалтад, 122 иргэн гэрийн ажиглалтад байна.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)