Ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдээс халдвар илэрч байна

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 342 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж өнөөдрийн /2021.04.24/ байдлаар 204 нийт боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ӨРГӨӨ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан 3 иргэнээс, “WELL ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 2 иргэнээс, Зэрэг суманд гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэнээс, мөн гэрийн ажиглалтад байсан Жаргалант сумын нэг иргэнээс халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.24/ байдлаар 70 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-2, хүнд-2, хүндэвтэр-1, бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 129 нь эдгэрч гэртээ гараад байна. Өнөөдрийн /2021.04.24-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 909 иргэн, тусгаарлан ажиглах байранд 151 иргэн, гэрийн тусгаарлалтад  таван зуун ерөн найман иргэн, гэрийн ажиглалтад нэги зуун жаран долоон иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)