“Ковид-19”-ийн халдвар авсан 217 иргэний 148 буюу 66,5 хувь нь эдгэрчээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 26-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.27/ байдлаар 217 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ӨРГӨӨ-1, ROYAL ЗОЧИД БУУДАЛ-2/-д байгаа иргэдээс, Улаанбаатар хотоос ирж байсан тээврийн нэг жолоочоос, “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан эмнэлзүйн багийн нэг ажилтнаас халдвар илэрчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.27/ байдлаар 69 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 148 буюу халдвар авсан нийт иргэдийн 66,5 хувь нь эдгэрээд байна. Өнөөдрийн /2021.04.27-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 672 иргэн, тусгаарлан ажиглах байранд 159 иргэн, гэрийн тусгаарлалтад 657 иргэн, гэрийн ажиглалтад 154 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)