2021 оны 04 дүгээр сарын 29-ны байдлаар Ковидын тохиолдол 3-аар нэмэгдэж 222 боллоо

  “Ковид-19”-ийн халдвар авсан иргэдийн эдгэрэлтийн хувь 75 хувьд хүрлээ.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 28-ны 8:00 цагаас 04 дүгээр сарын 29-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 78 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж өнөөдрийн /2021.04.29/ байдлаар 222 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /”ӨРГӨӨ ЗОЧИД БУУДАЛ”-2, “ROYAL ЗОЧИД БУУДАЛ”-1/-д байгаа иргэдээс халдвар илэрчээ.

Шинээр ямар нэгэн голомт гараагүй байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.29/ байдлаар 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-1, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 167 буюу халдвар авсан нийт иргэдийн 75,2 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн /2021.04.29-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 465 иргэн, тусгаарлан ажиглах байранд 137 иргэн, гэрийн тусгаарлалтад 2284 иргэн, гэрийн ажиглалтад 161 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)