Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын 2 дахь тунг хүлээн авах байдалд хяналт тавьж ажиллаа

  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/45 удирдамжийн хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын вакцин хадгалах агуулахын бэлэн байдал болон ХӨСҮТ-с тээвэрлэгдэн ирсэн вакцины тээвэрлэлт, хадгалалт, сав баглаа боодол, эрүүл ахуйн дэглэм шаардлагад хяналт тавин ажиллаж байна.
Хяналтаар Коронавируст халдвар /КОВИД19/-ын эсрэг нийлүүлэгдэж буй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2023 оны 03 дугаар сарын 24-нд хэрэглэх хүчинтэй хугацаа дуусах, 1 хүн тун буюу 0,5 мл-ээр савлагдсан, 2021030365/ цувралын дугаартай 6436 хүн тун Вероцелл вакцин нь стандарт шаардлага хангасан хэмийн нөхцөлд 2021 оны 04 дүгээр сарын 27-ны 05 цагт аймгийн Эрүүл мэндийн газар, Тагнуулын газар, Цагдаагийн газрын алба хаагчид авчирсан.
Вакциныг хүлээн авах явцын тээвэрлэлт, хадгалалтад хяналт хийхэд вакцин зөөвөрлөж ирсэн 7 савны хадгалах температур +3,8 аас +5,3 хэмтэй, хайрцаг тус бүрт Freeze tag, мөсөн элемент байрлуулсан,вакцины сав, баглаа боодол, бүрэн бүтэн, хадгалалтын горим алдаагүй байна. Вакцинжуулалтын 2 дах тунг 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хийхээр бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. Хяналт үргэлжилж байна.
Эх сурвалж: Ховд аймгийн МХГ




Сэтгэгдэл ( 0)