Зэрэг сумын 6 иргэнээс “Ковид-19”-ийн халдвар илэрч дахин шинэ голомт бий боллоо
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 8:00 цагаас 04 дүгээр сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 236 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 14-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.04.30/ байдлаар 236 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ЦАМБАГАРАВ, БООРЖИ, “ROYAL, WELL ЗОЧИД БУУДАЛ”/-д байгаа 7 иргэнээс, Жаргалант сумын Буянт баг, Цэцэрлэгт хүрээлэнгийн 1 дүгээр байрны нэг оршин суугчаас халдвар илэрчээ. Мөн Зэрэг суманд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн зарим иргэдээс шинжилгээ авахад 6 хүнээс “Ковид-19”-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь халдварын шинэ голомт болж байна.
Үүнтэй холбогдуулан Зэрэг сумын Онцгой комисс хуралдаж 05 дугаар сарын 03 хүртэл 0 зогсолт хийжээ. Тус сумын төв Хөндлөн багийн ихэнх иргэд халдвар авсан иргэдийн ойрын хавьталд багтаж байгаа учраас мэргэжлийн байгууллагууд тус сумын хүн нэг бүрээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ авахаар төлөвлөж байна. Халдвартай 6 иргэнийг өнөөдөр аймгийн төв “Тусгарлах эмнэлэг”- рүү тээвэрлэн авч ирнэ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.30/ байдлаар 57 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-2, хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 173 нь эдгэрээд байна. Өнөөдрийн /2021.04.30-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 456 иргэн, тусгаарлан ажиглах байранд 129 иргэн, гэрийн тусгаарлалтад 2299 иргэн, гэрийн ажиглалтад 116 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)