Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 454 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдварын батлагдсан тохиолдол 4-ээр нэмэгджээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 30-ны 8:00 цагаас 05 дүгээр сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 454 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 4-ээр нэмэгдэж өнөөдрийн /2021.05.01/ байдлаар 240 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэж буй халдвартай иргэний ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /МИНЖ ЗОЧИД БУУДАЛ”/-д байсан 1 иргэнээс, Прогресс сургуулийн арын Ягаан байр, гэрийн тусгаарлалтад байсан 1 иргэнээс халдвар илэрчээ. Үүнээс гадна аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний багийн дуудлагаар очиж авсан 2 иргэнээс халдвар илэрсэн байна.
Чиг үүрэг бүхий мэргэлийн байгууллагууд үүний голомтыг нь тодорхойлох хавьтлын судалгаа хийн ажиллаж байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.01/ байдлаар 58 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна.
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 179 нь эдгэрээд байна. Өнөөдрийн /2021.05.01-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 591 иргэн, тусгаарлан ажиглах байранд 153 иргэн, гэрийн тусгаарлалтад 124 иргэн, гэрийн ажиглалтад 2305 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)