Жаргалант сумын 65-аас дээш насны ахмадуудыг вакцинд хамруулж эхэллээ
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээгээр 65-аас дээш насны 1257 ахмад настан байна гэсэн тоон судалгааг гаргажээ. Манай аймаг вакцины анхны тунгаа 2021 оны 04 дүгээр сарын 06-наас хойш зорилтот албан байгууллагуудын алба хаагчдад хийн дархлаажуулсан. Харин энэ удаа Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх вакцины 2-р ээлжийн 5463 хүн тунг татан авсантай холбогдуулан зорилтот насны ахмадуудыг дархлаажуулалтад хамруулах ажлыг Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан 5 цэгт зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд ахмадуудыг дархлаажуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Жаргалант сумын Буянт өрхийн эрүүл мэндийн төвд л гэхэд 65-аас дээш насны 413 ахмад харьяалагддаг байна. Тэд эхний тун вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Жаргалант сумын 12 багийн 65-аас дээш насны ахмадууд харьяа багаас гаргасан хуваарийн дагуу дараах газруудад очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.
Тухайлбал:
- Рашаант өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай ахмадууд ЕБ-ын 2 дугаар сургууль дээр
- Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай ахмадууд ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр
- Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай ахмадууд ЕБ-ын 7 дугаар сургууль дээр
- Бугат өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай ахмадууд ЕБ-ын 6 дугаар сургууль дээр
- Буянт өрхийн эрүүл мэндийн төвд харьяалалтай ахмадууд ЕБ-ын Прогресс сургууль дээр очно. Вакцины 2-р тунг хуваарийн дагуу 28 хоногийн дараа хийх юм.
Бэлтгэсэн: Админ-Эссэ

Сэтгэгдэл ( 0)