МОЭНКО ХХК-иас аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хандив өглөө
“Ковид-19” цар тахлын халдварын энэ цаг үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олны зүгээс аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад амны хаалт гар ариутгагч зэргийг хандивласаар байна. Үүний үр дүнд тэргүүн эгнээ, галын шугаманд ажиллаж буй олон зуун төрийн албан хаагч өөрсдийгөө болон ард иргэдээ халдвараас хамгаалан үүрэг гүйцэтгэсээр байна. Өчигдөр /2021.05.03/ МОЭНКО ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хандив өглөө.
Тодруулбал, 1000 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 2000 ширхэг хурдавчилсан оношлуур хүлээлгэн өглөө. Ард иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг илрүүлэхэд хурдавчилсан оношлуур хамгийн чухал хэрэгцээтэй. Мөн халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад нэг удаагийн хамгаалах хувцас хамгийн эрэлттэй байгаа юм. Дашрамд мэдээлэхэд Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүдэд олгосон нүүрсийг /нийт 540тн нүүрс/ мөн тус компаниас хандивласан юм. Цар тахлын энэ цаг үед хүний тус багадахгүй. МОЭНКО ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)