"HEALGEN" брэндийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий шинэ төхөөрөмж суурилуулсанаар 32 сорьцыг 25-28 минутад ялгана
Өнөөдөр /2021.05.07/ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лабораторид ДЭМБ, Ховд аймгийн Онцгой комиссын хамтын хөрөнгө оруулалт 60 гаруй сая төгрөг өртөг бүхий “Ковид-19”-ийн халдварыг богино хугацаанд шинжлэх урвалж ялгах шинэ төхөөрөмж, дагалдах урвалжийн хамтаар хүлээлгэн өглөө.
Өмнө нь ашиглаж байсан урвалж ялгах төхөөрөмж нь 2014 онд суурилуулсан гар ажиллагаатай, 32 сорьцыг ялгахад 3 цаг зарцуулдаг, хоногт өөрийн аймгийн төдийгүй бүсийн аймгуудаас ирүүлсэн 250-300 орчим, ачаалал ихтэй үед 500-600 гаруй сорьцод шинжилгээ хийж байсан.

Тэгвэл одоо БНХАУ-д үйлдвэрлэсэн "HEALGEN" брэндийн хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий шинэ төхөөрөмж суурилуулсанаар 32 сорьцыг 25-28 минутад ялгана.
Бүрэн автомат учраас цаг хугацаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг өмнөхөөсөө 6 дахин хэмнэх давуу талтай. Мөн хүлээгдэл, чирэгдэл үүсэхгүй. Улмаар халдварыг илрүүлэх, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авах, хумих ажил илүү шуурхай явуулах бүрэн боломж бүрдэж байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)