Сүүлийн 3 хоног дараалан Коронавирусний халдвар илэрсэнгүй
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 08-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 449 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол нэмэгдээгүй. 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.09/ байдлаар 22 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 223 буюу 91 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
Өнөөдрийн /2021.05.09-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 336 иргэн, тусгаарлан ажиглах байранд 85 иргэн, гэрийн тусгаарлалтад 203 иргэн, гэрийн ажиглалтад 2498 иргэн байна.
Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж “Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад “ДЭГЛЭМ”-ээ барьж “ДЭМ” болж буй нийт иргэдэдээ талархаж байна. Иргэн бүрийг “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж гаргасан хуваарийн дагуу вакциндаа идэвхтэй хамрагдахыг хүсье.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)