Сүүлийн 24 цагт нийт 495 сорьцод PCR хийхэд "ХАЛДВАР" илэрсэнгүй

  Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн Хариу арга хэмжээний 1, 2, 3 дугаар баг сүүлийн 3 хоногт /2021.05.07-09/ нийт 1125 сорьц цуглуулжээ. Эдгээр сорьцод БОЭТ-ийн Вируслогийн салбар лаборатори PCR шинжилгээ хйихэд "Ковид-19" халдвар илрээгүй байна. Үүний 495 нь сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээ юм.
Халдварын батлагдсан тохиолдол 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.10/ байдлаар 18 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. “Ковид-19”-ийн халдвар авсан нийт 245 иргэнээс 227 буюу 92,6 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
Өнөөдрийн /2021.05.10-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 288 иргэн, тусгаарлан ажиглах байранд 74 иргэн, гэрийн тусгаарлалтад 203 иргэн, гэрийн ажиглалтад 366 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)