Сүүлийн 5 хоногт Ховд аймагт Коронавирус илрээгүй сайхан мэдээ байна
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 10-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 543 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол илрээгүй, батлагдсан тохиолдол 245 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.11/ байдлаар 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. Халдвар авсан нийт 245 иргэнээс 237 буюу 97 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. Өнөөдрийн /2021.05.11-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 287 иргэн, тусгаарлан ажиглах байранд 60 иргэн, гэрийн тусгаарлалтад 227 иргэн, гэрийн ажиглалтад 366 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)