Халдвар илрээгүй “Тусгаарлах эмнэлэг”-т 5 хүн хэвтэн эмчлүүлж байна

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 11-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 365 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын батлагдсан тохиолдол илрээгүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.12/ байдлаар 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Халдвар авсан нийт 245 иргэнээс 240 буюу 97,9 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. Өнөөдрийн /2021.05.12-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 271 иргэн, тусгаарлан ажиглах байранд 42 иргэн, гэрийн тусгаарлалтад 217 иргэн, гэрийн ажиглалтад 250 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)