Халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдсэн ч ойрын хавьтлын болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо эрс цөөрлөө
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 12-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 416 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын батлагдсан тохиолдол 1-ээр нэмэгдэж нийт 246 хэвээр байна. Тодруулбал, тусгаарлан ажиглах байр /БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ/-д байсан ойрын хавьтлын нэг иргэнээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.13/ байдлаар 6 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 хүндэвтэр-2 бусад нь хөнгөн байна. Халдвар авсан нийт 246 иргэнээс 240 буюу 98 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа. Өнөөдрийн /2021.05.13-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 80 иргэн, тусгаарлан ажиглах байранд 21 иргэн, гэрийн тусгаарлалтад 258 иргэн, гэрийн ажиглалтад 217 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)