Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрч нийт халдварын тохиолдол 248 боллоо.
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 18-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 19-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 337 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.19/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.05.19-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18 иргэн, тусгаарлан ажиглах байранд 21 иргэн, гэрийн тусгаарлалтад гэрийн 4, ажиглалтад нийт 200 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)