Нийт 438 сорьцод pcr шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 19-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 438 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол илрээгүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.20/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.05.20-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18 иргэн, тусгаарлан ажиглах байранд 21 иргэн, гэрийн тусгаарлалтад 4, гэрийн ажиглалтад нийт 183 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)