Хөшөөтийн уурхайд ээлжийн ажилтай, Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ

  Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 25-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 186 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Халдвар 1-ээр нэмэгдэж батлагдсан тохиолдол нийт 249 болсон байна. Тодруулбал, 2021 оны 05 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотоос ирсэн, Хөшөөтийн уурхайд ээлжийн ажилтай нэг иргэнээс халдвар илэрчээ.
Тухайн иргэн нь Хөшөөтийн уурхайн “Тусгаарлах байр”-нд тусгаарлагдаж байсан байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.26/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Шинээр нэмэгдсэн халдвартай иргэнийг өнөөдөр БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”- рүү тээвэрлэн авч ирнэ. Өнөөдрийн /2021.05.26-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 221 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)