Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 9-ээр нэмэгдэж 259 боллоо

  2021 оны 05 дугаар сарын 27-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 254 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүний 85 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 169 сорьцод ЗӨСТ-ийн явуулын баг шинжилгээ хийжээ.
Халдварын тохиолдол 9-ээр нэмэгдэж батлагдсан тохиолдол 259 болсон байна. Тодруулбал, Улаанбаатар хотоос Булган сумын чиглэлд ирж байсан 18 зорчигчтой нийтийн тээврийн автобусны жолоочоос мөн Улаанбаатар хотоос Жаргалант сумын чиглэлд ирж байсан нэг гэр бүлийн 2 иргэнээс тус тус халдвар илэрчээ. Үүнээс гадна Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зорилгоор БОЭТ-д хандаж сайн дураараа шинжилгээ өгсөн Буянт сумын нэг иргэнээс “Ковид-19”-коронавируст халдвар илэрлээ. Түүний ойрын хавьтлын 22 иргэнийг тусгаарлан шинжилгээ авахад 5 иргэнээс халдвар илэрсэн байна.
Мэргэжлийн байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч, ойрын хавтлын бүх иргэдийг тусгаарлалтад авч, тандалд судалгаа хийн ажиллаж байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.28/ байдлаар 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Шинээр нэмэгдсэн халдвартай бусад иргэдийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.05.28-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 83, тусгаарлан ажиглах байранд 45 иргэн байна, Шинээр халдварын тохиолдлууд нэмэгдсэн учраас гэрийн тусгаарлалт, гэрийн ажиглалтад авах иргэдийн тоог нарийвчлан судалж байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)