Сүүлийн 24 цагт нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийхэд "Ковид-19" илэрсэнгүй

  2021 оны 05 дугаар сарын 31-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүний 120 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, 103 сорьцод ЗӨСТ-ийн явуулын баг тус тус PCR шинжилгээ хийсэн байна.
Бүгд сөрөг гарч халдварын батлагдсан тохиолдол 269 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.01/ байдлаар 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.06.01-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 114, гэрийн тусгаарлалтад-6, гэрийн ажиглалтад-437 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)