Мөст, Буянт сумдын халдвартай иргэдийн ойрын хавьтлын бүх иргэдийн шинжилгээ сөрөг гарчээ

  2021 оны 06 дугаар сарын 05-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 361 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 191 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 170 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ.
Халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 290 боллоо. Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс, Улаанбаатар хотоос ирсэн, Жаргалант сумын Рашаант багт оршин суух хаягтай, гэрийн ажиглалтад байсан нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. Мөст, Буянт сумдын халдвартай иргэдийн ойрын хавьтлын бүх иргэдийн шинжилгээ сөрөг гарчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.06/ байдлаар 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Өнөөдрийн /2021.06.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 199, тусгаарлан ажиглах байранд 160, гэрийн тусгаарлалтад-58, гэрийн ажиглалтад-435 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)