2021.06.10-ны мэдээгээр Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт 321 болжээ

  2021 оны 06 дугаар сарын 09-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 481 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 214 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 267 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 11-ээр нэмэгдэж нийт 321 боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 4 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “ХОВД ИХ СУРГУУЛЬ”-д байсан 5 иргэнээс, “ТҮШИГ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 2 иргэнээс халдвар илэрсэн байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.10/ байдлаар 53 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Халдвартай 9 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. Өнөөдрийн /2021.06.10-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 302, тусгаарлан ажиглах байранд 200, гэрийн тусгаарлалтад-151, гэрийн ажиглалтад-815 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)