2021.06.12-ны байдлаар Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 12-оор нэмэгдэж нийт 343 боллоо
2021 оны 06 дугаар сарын 11-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 463 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 298 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 165 сорьцод PCR шинжилгээ тус тус хийсэн байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 12-оор нэмэгдэж нийт 343 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 9 иргэнээс, Дарви сумын нэг иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй халдвартай иргэний 1 хүүхдээс /ар гэрийнхэнтэйгээ хамт орсон/, тусгаарлан ажиглах байр “ТҮШИГ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс халдвар илэрсэн байна.
Дарви суманд халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан сумын Онцгой комиссын шийдвэрээр тус суманд 0 зогсолт хийгээд байна. Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон PCR шинжилгээ авч, тандалт судалгаа хийн ажиллаж байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.12/ байдлаар 73 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-4 бусад нь хөнгөн 67 байна. Өчигдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба нийт эдгэрэлт 269 боллоо.
Халдвартай 1 иргэнийн өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.Өнөөдрийн /2021.06.12-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 341, тусгаарлан ажиглах байранд 161, гэрийн тусгаарлалтад-155, гэрийн ажиглалтад-570 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)