2021.06.15-ны байдлаар Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж нийт 372 боллоо
2021 оны 06 дугаар сарын 14-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 575 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 10-аар нэмэгдэж нийт 372 болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 6 иргэнээс, батлагдсан тохиолдын ойрын хавьтал буюу Манхан суманд өвөөгийндөө очсон 2 хүүхдээс, халдвар авсан аав ээжийгээ дагаж "Тусгаарлах эмнэлэг"-т орсон 1 хүүхдээс, тандалтын баг Жаргалант сумын Бугат багийн иргэдээс шинжилгээ авахад 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.
Манхан сум болон Жаргалант сумын Бугат багийн халдвартай иргэдийн ойрын хавьтлыг бүрэн олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.15/ байдлаар 79 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-5 бусад нь хөнгөн байна. Халдвартай иргэдийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. Батлагдсан нийт тохиолдлын 286 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн /2021.06.15-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 460, тусгаарлан ажиглах байранд 249, гэрийн тусгаарлалтад-214, гэрийн ажиглалтад-643 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)