2021.06.17-ны байдлаар Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 402 болсон байна

  Сүүлийн 24 цагийн хугацаанд /06.16-06.17/ нийт 240 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 402 болсон байна.
Тодруулбал, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Дарви сумын 4 иргэнээс, Цэцэг сумын 3 иргэнээс, ТОСК-ийн орон сууцны А байранд оршин суух 1 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т ажиллаж байсан эмнэлгийн 2 ажилтнаас, Цэнгэлдэхийн 168 дугаар байранд оршин суух 2 иргэнээс, “ЦАМБАРАГАВ зочид буудал”-д тусгаарлагдаж байсан Булган сумын 1 иргэнээс, Жаргалант сумын Бичигт багт оршин суух 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)