Сүүлийн 24 цагийн хугацаанд "Коронавируст" халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж нийт 1042 боллоо

  2021 оны 07 дугаар сарын 02-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 710 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж нийт 1042 боллоо.
Тодруулбал:
- Цэцэг сум 18
- Зэрэг сумаас 10
- Үенч сумаас 1
- Булган сумаас 3
- Ховд сумаас 1
- Чандмань сумаас 1 илэрсэн байна.
Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрчээ.
Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 10 иргэн үүнээс ЭСБА-80 айлын 2 орон сууцнаас 3 иргэн
-Магсаржав багт оршин суух 7 иргэн
-Наран багт оршин суух 3 иргэн
-Жаргалан багт оршин суух 2 иргэн
-Алагтолгой багт оршин суух 1 иргэн, -Баатархайрхан багт оршин суух 7 иргэн, -Хайрхан багт оршин суух 1 иргэн, -Бугат багт оршин суух 2 иргэн, -Буянт багт оршин суух 1 иргэн
-Бичигт багт оршин суух 3 иргэн байна.
Сүүлд батлагдсан 33 тохиолдлыг оршин суугаа сум багаар нь ялгах ажлыг хийж байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.03/ байдлаар 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд байна.
Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-13 бусад нь хөнгөн байна.
Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 68 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 2, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 15 хэвтэн эмчлүүлж байна.
Жаргалант суманд 139, Булган суманд 24, Алтай суманд 1, Цэцэг суманд 1, Буянт суманд 5, Мөст суманд 5, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 1 хүн гэрээр эмчлүүлж байна.
Батлагдсан нийт тохиолдлын 513 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.07.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2157, тусгаарлан ажиглах байранд 14, гэрийн тусгаарлалтад-2123, гэрийн ажиглалтад-496 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)