Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 75-аар нэмэгдэж нийт 1245 боллоо

  2021 оны 07 дугаар сарын 05-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 06-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 735 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 75-аар нэмэгдэж нийт 1245 боллоо.
Тодруулбал: Цэцэг сумаас 12, Зэрэг сумаас 4, Булган сумаас 2, Манхан сумаас 4, Дуут сумаас 2 илэрчээ.
Харин Жаргалант сумаас 51 иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
-Улаанбаатар хотоос ирсэн 3 иргэн
-Бичигт багт оршин суух 5
-Магсаржав багт оршин суух 6
-Наран багт оршин суух 3 иргэн
-Алагтолгой багт оршин суух 2
-Бугат багт оршин суух 4
-Буянт багт оршин суух 8
-Баатархайрхан багт оршин суух 8
-Жаргалан багт оршин суух 1
-Рашаант багт оршин суух 1
-Цамбагарав багт оршин суух 5
-Тахилт багт оршин суух 5 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.06/ байдлаар 183 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь хүүхэд байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-8, хүндэвтэр-21 бусад нь хөнгөн байна.
Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 78, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 8 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 7 хүн, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 8 хүн, Чандмань сумын Эрүүл мэндийн төвд 3 хүн, Булган сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 160, Булган суманд 28, Цэцэг суманд 3, Буянт суманд 14, Мөст суманд 3, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 7 хүн гэрээр эмчлүүлж байна.
Батлагдсан нийт тохиолдлын 549 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол Жаргалант суманд гэрээр эмчлүүлж байсан иргэдээс 13 нь эдгэрч дараагийн дэглэмд шилжжээ.
Өнөөдрийн /2021.07.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2565, гэрийн тусгаарлалтад-2569, гэрийн ажиглалтад-435 иргэн байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)