Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 29-өөр нэмэгдэж нийт 2002 боллоо

 2021 оны 07 дугаар сарын 20-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 299 сорьцод PCR, 126 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 29-өөр нэмэгдэж нийт 2002 боллоо.
Тодруулбал, Үенч сумаас 4, Мянгад сумаас 2, Улаанбаатар хотоос ирсэн 1, Эко цементийн үйлдвэрээс 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 18 иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 5
-Наран багт оршин суух 2
-Бугат багт оршин суух 2
-Жаргалан багт оршин суух 2
-Тахилт багт оршин суух 1
-Баатархайрхан багт оршин суух 1
-Магсаржав багт оршин суух 1
-Дарви сумын харьяат Жаргалант суманд түр оршин суух 1 иргэн
-Буянт багт оршин суух 1
-Ногооны талбайд ажилтай 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.21/ байдлаар 175 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 32 нь 0-18 насны хүүхэд, 4 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-3, хүнд-15, хүндэвтэр-43 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 17 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 199, сумдад 36 нийт /235/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 80 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1575 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2480 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж:ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)