Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 28-аар нэмэгдэж нийт 2161 боллоо

  2021 оны 07 дугаар сарын 25-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 120 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 28-аар нэмэгдэж нийт 2161 боллоо.
Тодруулбал, сумдаас халдвар илрээгүй. Харин Жаргалант сумаас 28 иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
-Наран багт оршин суух 2
-Хайрхан багт ошин суух 1
-Тахилт багт оршин суух 1
-Магсаржав багт оршин суух 5
-Бугат багт оршин суух 1
-Буянт багт оршин суух 3
-Цамбагарав багт оршин суух 4
-Жаргалан багт оршин суух 2
-Алагтолгой багт оршин суух 1
-Рашаант багт оршин суух 4
-Улаанбаатар хотоос ирсэн 1
-Багийн харьяалал нь тодорхойгүй 3 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.26/ байдлаар 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 35 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-5, хүндэвтэр-44 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 12 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл Жаргалант суманд 175, сумдад 14 нийт /189/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 29 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1890 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2581 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)