Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 70-аар нэмэгдэж нийт 2261 боллоо

  2021 оны 07 дугаар сарын 27-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 28-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 431 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 70-аар нэмэгдэж нийт 2261 боллоо.
Тодруулбал: Мянгад сумаас 4, Буянт сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Манхан сумаас 1, Цэцэг сумаас 1, Ховд сумаас 1, Дарви сумаас 1, Булган сумаас 1, Өмнөговь аймгаас ирсэн 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 56 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 35
-Алагтолгой багт оршин суух 2
-Наран багт оршин суух 2
-Тахилт багт оршин суух 5
-Магсаржав багт оршин суух 3
-Бугат багт оршин суух 2
-Буянт багт оршин суух 2
-Бичит багт оршин суух 5 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.28/ байдлаар 147 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-0, хүнд-5, хүндэвтэр-40 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 14 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 5 нь хүүхэд, Цэцэг суманд 2 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна. Тэгвэл Жаргалант суманд 174 , сумдад 19 нийт /193/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 20 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1894 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.07.28-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1638 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)