Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 49-өөр нэмэгдэж нийт 2337 боллоо

  2021 оны 07 дугаар сарын 29-ний 8:00 цагаас 07 дугаар сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 349 сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 49-өөр нэмэгдэж нийт 2337 боллоо.
Тодруулбал: Мянгад сумаас 4, Үенч сумаас 1, Дуут сумаас 1, Дарви сумаас 3, Буянт сумаас 2, Ховд сумаас 2, Алтай сумаас 1, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 32 иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 8
-Алагтолгой багт оршин суух 3
-Бичигт багт оршин суух 1
-Магсаржав багт оршин суух 1
-Тахилт багт оршин суух 2
-Бугат багт оршин суух 4
-Буянт багт оршин суух 4
-Наран багт оршин суух 5
-Жаргалан багт оршин суух 1
-Малчны хороололд оршин суух 3 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.30/ байдлаар 125 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 27 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс хүнд-4, хүндэвтэр-23 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 22 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн Цэцэг суманд 2, Чандмань суманд 1 хүний биеийн байдал нь хүндэвтэр байна.
Тэгвэл Жаргалант суманд 202, сумдад 19 нийт /221/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 41 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1957 нь эдгэрлээ. Өнөөдрийн /2021.07.30-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2047 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 183 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 93 нь вакцины 2 дахь, 90 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 53416 хүн буюу 84,1 хувь нь 1 дүгээр тунд хамрагдаж, 2 дугаар тунд 48337 хүн буюу 76,1 хувь нь хамрагджээ.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)