Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 142-оор нэмэгдэж нийт 3789 боллоо

  2021 оны 08 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 377 сорьцод PCR шинжилгээ хийхэд 127 эерэг, 91 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 15 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 142-оор нэмэгдэж нийт 3789 боллоо.
Тодруулбал: Ховд сумаас 9, Булган сумаас 2, Алтай сумаас 1, Мөст сумаас 2, Дарви сумаас 1, Мянгад сумаас 1, Цэцэг сумаас 1, Чандмань сумаас 3, Дуут сумаас 1, УБ хотоос ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 120 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 9
-Магсаржав багт оршин суух 11
-Бугат багт оршин суух 8
-Жаргалан багт оршин суух 20
-Алагтолгой багт оршин суух 5
-Буянт багт оршин суух 16
-Бичигт багт оршин суух 6
-Наран багт оршин суух 12
-Баатархайрхан багт оршин суух 13
-Тахилт багт оршин суух 4
-Хайрхан багт оршин суух 10
-Рашаант багт оршин суух 2
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 4 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.16/ байдлаар 221 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 29 нь 0-18 насны хүүхэд, 21 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-1, хүнд-14, хүндэвтэр-74 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 74 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд. Тэгвэл Жаргалант суманд 611, сумдад 161 нийт /772/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 69 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2762 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2511 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)