Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 152-оор нэмэгдэж нийт 4068 боллоо
2021 оны 08 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 273 сорьцод PCR шинжилгээ хийхэд 84 эерэг, 268 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 68 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 152-оор нэмэгдэж нийт 4068 боллоо.
Тодруулбал: Ховд сумаас 5, Булган сумаас 2, Манхан сумаас 20, Чандмань сумаас 6, Зэрэг сумаас 1, Дуут сумаас 2, Цэцэг сумаас 5, Дөргөн сумаас 2, Мөнххайрхан сумаас 2, Дарви сумаас 10 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 97 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал:
-Цамбагарав багт оршин суух 14
-Магсаржав багт оршин суух 13
-Алагтолгой багт оршин суух 9
-Бугат багт оршин суух 3
-Жаргалан багт оршин суух 3
-Буянт багт оршин суух 10
-Бичигт багт оршин суух 7
-Наран багт оршин суух 13
-Баатархайрхан багт оршин суух 8
-Тахилт багт оршин суух 1
-Хайрхан багт оршин суух 6
-Рашаант багт оршин суух 9
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 1 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.18/ байдлаар 250 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 42 нь 0-18 насны хүүхэд, 20 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-5, хүнд-16, хүндэвтэр-88 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 88 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхэд, биеийн байдал нь хүнд-3, хүндэвтэр-5 бусад нь хөнгөн байна.
Тэгвэл Жаргалант суманд 740, сумдад 136 нийт /876/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2918 нь эдгэрлээ. Сүүлийн 24 цагт нийт 224 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 161 нь вакцины 2 дахь, 63 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55063 хүн буюу 86,7 хувь нь 1 дүгээр тунд, 50023 хүн буюу 78,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1846 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)