Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 197-оор нэмэгдэж нийт 4519 боллоо

  2021 оны 08 дугаар сарын 19-ний 08:00 цагаас 08 дугаар сарын 20-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 360 сорьцод PCR шинжилгээ хийхэд 90 эерэг, 501 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 107 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 197-оор нэмэгдэж нийт 4519 боллоо.
Тодруулбал: Ховд сумаас 7, Булган сумаас 4, Манхан сумаас 3, Чандмань сумаас 2, Дуут сумаас 8, Цэцэг сумаас 2, Дөргөн сумаас 3, Мөнххайрхан сумаас 2, Дарви сумаас 4, Буянт сумаас 6, Алтай сумаас 6, Үенч сумаас 2, Мянгад сумаас 5, Эрдэнэбүрэн сумаас 1, Баян-Өлгий аймгаас ирсэн 1, Увс аймгаас ирсэн 1, УБ хотоос 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 139 иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайлбал:
-Алагтолгой багт оршин суух 12
-Цамбагарав багт оршин суух 15
-Магсаржав багт оршин суух 11
-Бугат багт оршин суух 9
-Жаргалан багт оршин суух 18
-Буянт багт оршин суух 18
-Бичигт багт оршин суух 4
-Наран багт оршин суух 10
-Баатархайрхан багт оршин суух 9
-Тахилт багт оршин суух 5
-Хайрхан багт оршин суух 3
-Рашаант багт оршин суух 16
-Багийн харьяалал, хаяг нь тодорхойгүй 9 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.20/ байдлаар 292 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь 0-18 насны хүүхэд, 28 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-7, хүнд-24, хүндэвтэр-123 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 134 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь хүүхэд, 1 нь жирэмсэн эх байна. Биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-14 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Жаргалант суманд 981, сумдад 193 нийт /1174/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 62 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3021 нь эдгэрлээ. Сүүлийн 24 цагт нийт 231 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 146 нь вакцины 2 дахь, 85 нь 1 дэх тунг тариулжээ.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55200 хүн буюу 86,9 хувь нь 1 дүгээр тунд, 50268 хүн буюу 79,2 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)