Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 228-аар нэмэгдэж нийт 5182 боллоо

  2021 оны 08 дугаар сарын 22-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 291 сорьцод PCR шинжилгээ хийхэд 66 эерэг, 462 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 162 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 228-аар нэмэгдэж нийт 5182 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 7, Дарви сумаас 1, Дуут сумаас 11, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 8, Мөнххайрхан сумаас 3, Мянгад сумаас 1, Чандмань сумаас 7, Ховд сумаас 6, Цэцэг сумаас 10, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халвдар илэрчээ. Харин Жаргалант сумаас 172 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.23/ байдлаар 336 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 49 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд 4 хүнд-36, хүндэвтэр-131 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 161 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 12 нь хүүхэд байна. Биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-2, хүндэвтэр-18 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Жаргалант суманд 1277, сумдад 290 нийт /1567/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 99 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3301 нь эдгэрлээ.
Харин БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 25 настай эрэгтэй, иргэн Т. Коронавирусний халдварын улмаас 08 дугаар сарын 22-нд нас баржээ.
Талийгаачийн гэр бүл, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Сүүлийн 24 цагт нийт 47 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 40 нь вакцины 2 дахь, 7 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55265 хүн буюу 87 хувь нь 1 дүгээр тунд, 50414 хүн буюу 79,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.23-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)