Сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 238-аар нэмэгдэж нийт 5420 боллоо
2021 оны 08 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 287 сорьцод PCR шинжилгээ хийхэд 68 эерэг, 536 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 170 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 238-аар нэмэгдэж нийт 5420 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 7, Дарви сумаас 3, Дуут сумаас 3, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 5, Мөнххайрхан сумаас 6, Мянгад сумаас 5, Чандмань сумаас 6, Ховд сумаас 6, Цэцэг сумаас 24, Эрдэнэбүрэн сумаас 1, Буянт сумаас 6, Үенч сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 161 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.24/ байдлаар 337 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 45 нь 0-18 насны хүүхэд, 42 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 7, хүнд-34, хүндэвтэр-144 бусад нь хөнгөн. Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 171 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-2, хүндэвтэр-16 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Жаргалант суманд 1338, сумдад 335 нийт /1673/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 129 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3430 нь эдгэрлээ. Сүүлийн 24 цагт нийт 149 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 87 нь вакцины 2 дахь, 62 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55327 хүн буюу 87.1 хувь нь 1 дүгээр тунд, 50501 хүн буюу 79,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.24-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ
Өнөөдрийн /2021.08.24-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1751 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)