Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 245-аар нэмэгдэж нийт 5927 боллоо
2021 оны 08 дугаар сарын 25-ны 08:00 цагаас 08 дугаар сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 335 сорьцод PCR шинжилгээ хийхэд 64 эерэг, 809 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 181 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 245-аар нэмэгдэж нийт 5927 боллоо.
Тодруулбал: Чандмань сумаас 25, Алтай сумаас 11, Булган сумаас 13, Буянт сумаас 9, Дуут сумаас 3, Дөргөн сумаас 4, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 8, Мөнххайрхан сумаас 4, Мөст сумаас 2, Ховд сумаас 3, Цэцэг сумаас 7, Үенч сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 151 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.26/ байдлаар 335 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 39 нь 0-18 насны хүүхэд, 47 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 8, хүнд-33, хүндэвтэр-133 бусад нь хөнгөн. “Ач заяа” эмнэлэгт 42 иргэн, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 189 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн хүнд-2, хүндэвтэр-47 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Жаргалант суманд 1652, сумдад 377 нийт /2029/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 133 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 3735 нь эдгэрлээ.
Сүүлийн 194 цагт нийт 144 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 160 нь вакцины 2 дахь, 34 нь 1 дэх тунг тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55422 хүн буюу 87.3 хувь нь 1 дүгээр тунд, 50744 хүн буюу 79,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Өнөөдрийн /2021.08.26-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2135 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Эх сурвалж: ЗДТГ

Сэтгэгдэл ( 0)