Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 308-аар нэмэгдэж нийт 11427 боллоо
2021 оны 09 дугаар сарын 08-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 09-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 927 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 299 эерэг, 97 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 308-аар нэмэгдэж нийт 11427 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 5, Булган сумаас 24, Буянт сумаас 2, Дарви сумаас 8, Дуут сумаас 4, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 6, Манхан сумаас 18, Мөнххайрхан 6, Мөст сумаас 10, Мянгад сумаас 2, Үенч сумаас 6, Чандмань сумаас 3, Ховд сумаас 6, Цэцэг сумаас 13, Эрдэнэбүрэн сумаас 7 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 185 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.09/ байдлаар нийт 870 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 546 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь “Ач заяа” эмнэлэгт, 285 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 66 нь 0-18 насны хүүхэд, 54 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 16, хүнд-63, хүндэвтэр-230, хөнгөн 561 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 2669, сумдад 1175 нийт /3844/ хүн гэрээр эмчлүүлж байна.Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 467 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 8572 нь эдгэрлээ.

Харин Цэцэг сумын харьяат иргэн Б. 75 настай, эрэгтэй. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр коронавируст халдварын хүндэрсэн хэлбэр, архаг, хууч өвчний хавсарсан оношоор нас барлаа.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэл, ах дүү төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Сүүлийн 24 цагт нийт 435 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 25 нь 1 дүгээр тун, 45 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55869 хүн буюу 87.9 хувь нь 1 дүгээр тунд, 51776 хүн буюу 81,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 365 хүн хамрагдаж нийт 2371 болов.

Сэтгэгдэл ( 0)