Аймгийн хэмжээнд Коронавируст халдварын улмаас нас баралтын нийт 12 тохиолдол бүртгэгдлээ

  2021 оны 09 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 576 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 188 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 188-аар нэмэгдэж нийт 12498 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 5, Булган сумаас 14, Буянт сумаас 1, Дарви сумаас 8, Дуут сумаас 4, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 6, Манхан сумаас 7, Мөст сумаас 12, Үенч сумаас 10, Чандмань сумаас 3, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 12 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 103 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.12/ байдлаар нийт 744 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 428 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 274 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 53 нь 0-18 насны хүүхэд, 61 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 14, хүнд-65, хүндэвтэр-254, хөнгөн 411 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 2123, сумдад 1140 нийт /3263/ хүн гэрээр эмчлүүлж байна.Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 435 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 8489 нь эдгэрсэн байна.
Харин Жаргалант сумын иргэн Х.Идэш. 89 настай, эмэгтэй. Коронавирусний халдварын хүндэрсэн хэлбэр, архаг хууч өвчний хавсарсан оношоор “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Эрүүл мэндийн яамнаас буюу ”Ковид-19” цар тахлын халдварын улмаас нас барсаныг баталсан байна.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сүүлийн 24 цагт нийт 19 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 2 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55902 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51857 хүн буюу 81,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 15 хүн хамрагдаж нийт 3041 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)