Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 213-аар нэмэгдэж, дахин нэг иргэн нас барлаа
2021 оны 09 дугаар сарын 14-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 672 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 204 эерэг, 92 сорьцод PCR шинжилгээ хийхэд 19 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 213-аар нэмэгдэж нийт 13027 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 8, Булган сумаас 25, Буянт сумаас 4, Дарви сумаас 5, Дуут сумаас 6, Зэрэг сумаас 8, Манхан сумаас 6, Мөнххайрхан сумаас 7, Мөст сумаас 3, Мянгад сумаас 5, Үенч сумаас 7, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 10, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 123 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.15/ байдлаар нийт 734 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 426 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 267 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 35 нь 0-18 насны хүүхэд, 58 нь жирэмсэн эх байна.
Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 13, хүнд-40, хүндэвтэр-154, хөнгөн 219 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1823, сумдад 2849 нийт /4672/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 404 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 9382 нь эдгэрсэн байна.

Харин Жаргалант сумын иргэн Ц. 31 настай, эмэгтэй. 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсаныг Эрүүл мэндийн яам албан ёсоор бүртгэсэн байна. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Коронавируст халдварын улмаас нас барсан тохиолдол нийт 13 бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт нийт 188 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 18 нь 1 дүгээр тун, 33 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55930 хүн буюу 88,0 хувь нь 1 дүгээр тунд, 51928 хүн буюу 81,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 137 хүн хамрагдаж нийт 3403 болов.
Эх сурвалж: ЗДТГ
Эх сурвалж: ЗДТГ
Сэтгэгдэл ( 0)