Коронавируст халдвар авсан 365 хүн эдгэрч, шинээр 201 тохиолдол батлагджээ

  2021 оны 09 дугаар сарын 15-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 641 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 191 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 201-ээр нэмэгдэж нийт 13228 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 8, Булган сумаас 12, Буянт сумаас 3, Дарви сумаас 18, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 12, Манхан сумаас 9, Мөнххайрхан сумаас 2, Мөст сумаас 4, Мянгад сумаас 5, Үенч сумаас 6, Чандмань сумаас 7, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 9, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ.
Харин Жаргалант сумаас 95 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.16/ байдлаар нийт 700 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 409 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 40 нь “Ач заяа” эмнэлэгт, 251 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 49 нь 0-18 насны хүүхэд, 64 нь жирэмсэн эх байна.
Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 9, хүнд-44, хүндэвтэр-248, хөнгөн 399 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 1716, сумдад 1065 нийт /2781/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 365 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 9747 нь эдгэрсэн байна. Насбаралт нэмж бүртгэгдээгүй, 13 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 330 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 14 нь 1 дүгээр тун, 58 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55944 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 51986 хүн буюу 81,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 258 хүн хамрагдаж нийт 3661 болов.
Эх сурвалж: ЗДТГ
 




Сэтгэгдэл ( 0)