Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 199-ээр нэмэгдэж нийт 13630 боллоо

  2021 оны 09 дугаар сарын 17-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 496 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 188 эерэг, 106 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 199-ээр нэмэгдэж нийт 13630 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 4, Булган сумаас 16, Дарви сумаас 8, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 21, Манхан сумаас 9, Мөнххайрхан сумаас 2, Мөст сумаас 5, Мянгад сумаас 7, Үенч сумаас 11, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 8, Эрдэнэбүрэн сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ.
Харин Жаргалант сумаас 99 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.18/ байдлаар нийт 643 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 372 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 43 нь “Ач заяа” эмнэлэгт, 228 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 61 нь 0-18 насны хүүхэд, 57 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 6, хүнд-45, хүндэвтэр-221, хөнгөн 371 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1457, сумдад 1152 нийт /2609/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 205 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 10382 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 16 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 306 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 10 нь 1 дүгээр тун, 35 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55961 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52041 хүн буюу 81,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 261 хүн хамрагдаж нийт 4002 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)