Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 146-аар нэмэгдэж нийт 13977 боллоо

  2021 оны 09 дугаар сарын 19-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 395 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 134 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 12 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 146-аар нэмэгдэж нийт 13977 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 2, Булган сумаас 24, Дарви сумаас 2, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 5, Зэрэг сумаас 13, Манхан сумаас 2, Мөст сумаас 2, Үенч сумаас 12, Цэцэг сумаас 7, Ховд сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 72 иргэнээс халдвар илэрсэн байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.20/ байдлаар нийт 625 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 358 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 225 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна.
Үүнээс 44 нь 0-18 насны хүүхэд, 52 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-41, хүндэвтэр-216, хөнгөн 367 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 1238, сумдад 1020 нийт /2258/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 295 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 11002 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 16 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 99 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55966 хүн буюу 88,1 хувь нь 1 дүгээр тунд, 52073 хүн буюу 82,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 89 хүн хамрагдаж нийт 4168 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)