Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 15640 боллоо

  2021 оны 10 дугаар сарын 01-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 366 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 110 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 121-ээр нэмэгдэж нийт 15640 боллоо.
Тодруулбал: Алтай сумаас 4, Булган сумаас 30, Дарви сумаас 9, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 7, Манхан сумаас 2, Мөнххайрхан сумаас 1, Мянгад сумаас 3, Мөст сумаас 3, Үенч сумаас 1, Чандмань сумаас 3, Ховд сумаас 5, Цэцэг сумаас 8, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 41 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.02/ байдлаар нийт 455 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 211 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 42 нь “Ач заяа” эмнэлэгт, 202 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 56 нь 0-18 насны хүүхэд, 41 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 6, хүнд-41, хүндэвтэр-163, хөнгөн 244 хүн байна. Тэгвэл Жаргалант суманд 625, сумдад 817 нийт /1442/ хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 163 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13675 нь эдгэрсэн байна.
Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна. Сүүлийн 24 цагт нийт 317 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 22 нь 1 дүгээр тун, 37 нь 2 дахь тунг тариулсан байна.
Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56047 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52351 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 258 хүн хамрагдаж нийт 5225 болов.
Эх сурвалж: ЗДТГ




Сэтгэгдэл ( 0)